Эдийн засгаас шалтгаалж төрөлтийн тоо сүүлийн гурван жил дараалан буурчээ

access_time 2026-04-09 09:00

Монгол улсад жилд 75 мянган иргэн шинээр мэндэлдэг. Төрөлтийн тоо сүүлийн гурван жил дараалан буурч өнгөрсөн онд 53 мянган хүүхэд төрсөн байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн төрөлтийн нас 20-25 байсан бол хойшилж 30-35 болсон. Гэр бүлүүд нэг ширээнд гурван хүүхэд суудаг, эмнэлэгт хэвтэхэд хүүхдийн ор хүрэлцээгүй байдаг, гэр бүлийн орлого бага, ажлын цаг урт, эдийн засгийн боломжгүй гэсэн шалтгаанаар хүүхэд төрүүлээгүй гэсэн судалгаа гарсан байна. Улсын дундаж үзүүлэлтээр төрөлтийн тоо 16.7%-иар буурч, гэр бүлүүд ихэвчлэн нэг хүүхэдтэй байгаа юм. Залуу гэр бүлүүд ойрын жилүүдэд 2-3 хүүхэд төрүүлэх талаар бодолгүй гэсэн байна. Төрөөс төрөлтийг нэмэгдүүлэх, гэр бүлийн эдийн засгийг дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг салбарынхан онцолсон байна

Шинэ мэдээ