Туулын хурдны замыг шалгах ажлын хэсэг байгууллаа

access_time 2026-04-08 11:23

Засгийн газраас Туулын хурдны замын төслийг шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсгээс төслийн талаарх мэдээллийг судлан, маргаан үүсгэсэн талуудын баримтуудыг хүлээн авах аж. НЗД-ийн орлогч Т.Даваадалай ажлын хэсэг байгуулах нь зөв. Асуудал нэг талдаа гарна гэдгийг хэлжээ. Иргэд, НЗД-ийн гэсэн хоёр тал жагсаал хийж, НЗД Х.Нямбаатар Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж буй УИХ-ын гишүүдийн “но”-тйо мэдээллийг дэлгэнэ гэсэн. Энэхүү маргааныг иргэд цахимаар аминаас үнэтэй төсөл гэж шоглож улстөрчид нэгнийхээ хээл хахуулийн хэргийг материалыг цуглуулж байгаад өөрт нь хэрэг болсон үед дэлгэдэг жишиг тогтлоо гэж шүүмжилсээр байна. АН-аас гарсан ажлын хэсэг Туулын хурдны замын төслийг үр ашиггүй төсөл гэж дүгнэсэн. Монгол улсад бүтээн байгуулалт хэрэгтэй ч хууль зөрчсөн, мөнгө үрсэн бол огт хэрэггүй гэдгийг олон нийт онцолж байна.

Шинэ мэдээ