Өрсөлдөгчгүй өрсөлдөөн

access_time 2026-04-03 11:40

Эрх баригч намын зодоон дуусахгүй нь бололтой. Зодолдож зодолдож чоно мэнд, хонь бүтэн үлдсэн. Гэтэл УИХ-ын даргад МАН-ын намчин С.Бямбацогтыг өрсөлдөгчгүй нэр дэвшүүлснээр дахиад л гацаа үүсгэв. Албан тушаалд очих юм хойно нэр дэвшигч би намаасаар татгалзана, Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэв. Намаасаа татгалзлаа гээд намгүй болно гэж байхгүй. Анхнаасаа эв нэгдлийг хангах хүн л хэрэгтэй байсан л даа. АН-ын бүлгээс намын нэр дэвшигчийг УИХ-ын даргад хүлээн авахгүй гээд байхад дахиад нам дээрээ хуралдаад шийдвэр гаргаж байна. УИХ-ын дэд даргад өргөн барьсан УИХ-ын даргыг 64-ээс гишүүний саналаар УИХ-аар хэлэлцэж батлана гэсэн хуулийн төслийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна. Төрийн дээр нам байж болохгүй. Нам төрийг салгах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Монголын улс төрийн тогтолцооны гол алдаа нам төрөө хольдог болсонд байгаа гэдгийг АН-ынхан оройтсон ч гэсэн ойлгосон гэдгээ илэрхийлсээр байна. МАН-ын 30-ын бүлгийнхэн Ардчилсан намын байр суурийг дэмжиж байгаагаа хэлсэн байна.

Шинэ мэдээ