Туулын хурдны замын төслийг судлаад эдийн засгийн үр өгөөжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна

access_time 2026-04-03 11:35


Туулын хурдны замын төслийг судлаад эдийн засгийн үр өгөөжгүй гэсэн дүгнэлтийг АН-ын бүлгээс гаргасан байна. Жагсаал хийж, шаардлага тавьж буй иргэд Туулын хурдны замын техник эдийн засгийн үндэслэлийг одоо болтол боловсруулаагүй, байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, голын гол хэсэг, татам дагуу 300 гаруй багана,тулгуур хийхээр байна. Нийт 2.3 их наядын төсөвтэй замын хөрөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлнэ гэсэн тайлбарыг албаныхан хийсэн. Үл хөдлөхөөс 200 тэрбумыг, хиймэл оюуны ухааны камерын замын хяналтын орлогоос төсвийг бүрдүүлнэ гэж байна. Энэ бол татвар төлөгчдийн нуруун дээр ирэх дарамт. Эхлээд энэ замын бүтээн байгуулалтыг дэмжиж байсан. Харин одоо улс төрчид мөнгө угаасан эсэхийг шалгуулна гэдгийг хэлсээр байгаа юм. Иргэдийн хувьд бүтээн байгуулалт хийхийг дэмжиж байгаа ч хууль зөрчиж мөнгө угаахыг бол дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн хэвээр байна.

Шинэ мэдээ