Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 100 сая төгрөгийн хахууль авчээ.

access_time 2026-04-01 12:10

“Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтан А, А, Э нар гүйцэтгэгч компаниас 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэргийг АТГ шалгаж байна. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг хийлгэхдээ компанийн дутуу хийсэн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ хийж хахууль авсан нь тогтоогдсон. Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт буруутгасан байна.

Шинэ мэдээ