Хөлбөмбөгийн ДАШТ-ний хөгжөөн дэмжигчдийн эрсдэл

access_time 2026-03-20 11:35

Хөлбөмбөгийн ДАШТ болох Мексик улсад хар тамхины наймаачдын дунд залгамжлалын мөргөлдөөн гарч магадгүй гэж олон нийт болгоомжилж байна. Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр хөгжөөн дэмжигчдэд “эрсдэл байхгүй” гэж мэдэгдсэн. Мөн ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино бүх зүйл “сайн сайхан болно” гэдэгт “бүрэн итгэлтэй” байгаагаа хэлсэн ч хүн бүр итгэлгүй байна. Зарим шинжээчид Халиско картелийн командлагчдын дунд залгамж халааны дайн гарах магадлалтай гэж сэрэмжлүүлж байгаа юм – Мексикийн эрх баригчид үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Омар Гарсиа Харфуч “картел доторх аливаа төрлийн хариу үйлдэл болон бүтцийн өөрчлөлтийг цагдаагийнхан “маш анхааралтай” ажиглаж байна. Хэд хэдэн удирдагчдыг онцгойлон хянаж байна гэж мэдэгджээ.

Шинэ мэдээ