Энгийн А-92 шатахууны үнэ он дуустал нэмэгдэхгүй.

access_time 2026-03-19 10:06

Ойрхи Дорнодод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ нэмэгдэж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан. АҮЭБЯ-наас Монгол улс шатахууны гурван сарын нөөцтэй байна. ОХУ-тай хийсэн гэрээнд шатахууны үнэ 30% хэлбэлзсэн тохиолдолд үнэ нэмэгдэх талаар гэрээний хүрээнд ярилцаж шийдвэрлэнэ гэсэн заалт бий. Он дуустал шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээ хийгдсэн. Энгийн А-92 шатахууны үнэ нэмэгдэхгүй. Бусад шатахуун дэлхийн зах зээлд нэмэгдсэн тохиолдолд нэмэгдэж магадгүй. Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд шатахуун үнэ хөөрөгдөн нэмсэн асуудал байхгүй. Шатахууны нөөцийн савын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэв.

Шинэ мэдээ