Үл үзэгдэх тийрэлтэт онгоцны технологийн сургалт явуулаад баривчлагджээ.

access_time 2026-03-03 08:08


АНУ-ын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч Браун, цөмийн тээвэрлэлтийн систем, дэвшилтэт F-35 үл үзэгдэх тийрэлтэт онгоцтой засварлах хорин гаруй жилийн туршлагатай нэгэн. Түүнийг Хятадын цэргийнхэнд тусалсан хэргээр баривчилсан байна. Жералд Эдди Браун 65 настай бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армийн агаарын цэргийн хүчний нисгэгчдэд сургалт явуулсан байна. Энэ нь Зэвсгийн экспортын хяналтын тухай хуулийг зөрчсөн гэж Прокурорын газрын мэдэгдэлд дурджээ. Мөн АНУ-ын цэргийн сургалтыг дайснууддаа явуулсан нь үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан” гэж Агаарын цэргийн хүчний Тусгай мөрдөн байцаах албаны гүйцэтгэх захирал Ли Расс онцолсон байна. Браун 1996 онд хошууч цолтой тэтгэвэрт гарсан бөгөөд АНУ-ын Агаарын цэргийн хүчинд 24 жил алба хаасан нэгэн юм./Brad Lendon/

Шинэ мэдээ