Хууль хяналтын байгууллагууд руу нэгдсэн шалгалт орлоо.

access_time 2026-03-02 11:21

Цагдаагийн хэлтэс, цэргийн ангиудад удаа дараа иргэдийн, цэргийн эрх, эрүүл мэндэд халдсан хэрэг гарсан тул хууль хяналтын байгууллагууд руу нэгдсэн шалгалт орсон байна. Шалгалтын комисст Хүний эрхийн үндэсний комисс, шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагын төлөөлөл орж байгаа аж. Төрийн байгууллагууд хүний эрхийг зөрчсөн хэрэг зөрчил гарах үндсэн шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар хариуцлага тооцсон, хийсэн ажлууд, үр дүн зэрэг олон үзүүлэлтээр шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Шинэ мэдээ