Нэгдүгээр төв эмнэлгийг хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангахыг хүсчээ.

access_time 2026-03-02 11:18

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын төлөөлөл хэвлэлийн бага хурал зарласан. Эмч нар тус эмнэлгийн дарга нарыг гурван удаа сольсон. Дарга нарын тогтворгүй байдал санхүүгийн хүндрэлийг дагуулж байна. Эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй байх шаардлагатай өдөр тутмын хэрэгцээний эм, тарилга, боолт дутагдаж, иргэд бухимдаж байна. Эрүүл мэндийн байгуулагуудыг хэвийн ажиллах нөхцөл боломжийг ханган, улс төрийн нөлөөлөл бага оруулах шаардлагатайг хэлсэн байна. Нэг дарга ирээд шаардлагатайг эм тарианы нөөцийн судалгааг авч шаардлагатай зүйлсийн шийдвэрлүүлэх гээд явахаар солиод дахиад өөр дарга томилдог байх ёсгүйг хэлсэн. Харин ЭМЯ-наас эмнэлгүүдийн санхүүжилтийг шийдвэрлэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.

Шинэ мэдээ