Энхийн зөвлөл 5 тэрбум ам долларын хандивлалаа.

access_time 2026-02-17 13:49

АНУ-ын дэлхийн улс орнуудтай хамтран байгуулсан Энхийн зөвлөл 5 тэрбум ам долларын тусламжийг Газын бүсийн сэргээн босголтод хандивлаж байгаагаа мэдэгдлээ. Энхийн зөвлөл зөвхөн тусламж үзүүлээд зогсохгүй, тусламжийн зарцуулалтад хяналт тавин, бүтээн байгуулалтад оролцон улс орнуудтай цаашид хамтран ажиллана гэв. Газын бүсийн мөргөлдөөнд нэрвэгдсэн улс орнуудын эрчим хүч, цахилгаан хангамж, зам тээврийг сэргээн, хүн амьдрах боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллана гэсэн. Боловсрол, эрүүлд мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн эх үүсвэрээр олон ажлуудыг хийж, аюулгүй тогтвортой бүс нутгийг бий болгохыг зорьж байгааг онцолжээ.

Шинэ мэдээ