Золголтоор гарахдаа цахилгаан хэрэгслээ салгасан эсэхээ шалгаарай

access_time 2026-02-17 13:43

Онцгой байдлын ерөнхий газраас он гарсаар гал түймрийн 159 дуудлага бүртгэгдсэн. Иргэд сар шинээр лаа, хүж, арц асаан золголт хийхээр гэрээс гардаг.Ойр орчимд нь шатамхай материал байгаа тохиолдолд гал түймэр гарах аюултай тул сэрэмжтэй байхыг зөвлөсөн. Мөн цахилгааны залгуурыг даацыг хэтрүүлэн олноор залгахгүй байх, шаардлага хангасан цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл ашиглахыг анхааруулжээ.

Шинэ мэдээ