Мөсөнд нэг дугуй нь цөмрөн орсон машиныг татан гаргажээ.

access_time 2026-02-16 08:03

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт Цагааннуур сумаас Мөрөн сумын чиглэлд явсан суудлын автомашин мөсөнд суусан. “Хөвсгөл” далайн мөсөн дээгүүр явсан суудлын автомашин баруун талын дугуй хэсгээрээ мөсөнд цөмрөн орсныг ОБЕГ-ын албан хаагчид татан гарсан байна. Мөс бэхжээгүй байхад зам товчлох зорилгоор машинаар зорчихгүй байхыг зөвлөсөн байна.

Шинэ мэдээ