Дарангуйлал хариугүй үлдэх ёсгүй

access_time 2026-02-13 08:04

Тегеран болон барууны гүрнүүдийн хооронд хурцадмал байдал нэмэгдэж байгаа үед Европын Холбоо Исламын хувьсгалт харуулын корпусыг (IRGC) албан ёсоор террорист байгууллага гэж тодорхойлсон. Хариуд нь Иран энэ мэдэгдэл “Аюултай үр дагавар” учруулна гэжээ. “Дарангуйлал хариугүй үлдэх ёсгүй” гэж ЕХ-ны гадаад бодлогын дарга Кажа Каллас шийдвэрээ зарлахдаа бичсэн. Мөн өөрийн орны мянга мянган хүнийг хөнөөсөн аливаа дэглэм мөхөлд ойртдог гэдгийг анхааруулжээ.

Шинэ мэдээ