Эмчийн бичиж өгсөн эм, тарилгыг хайгаад олохгүй бол эндээс хараарай

access_time 2026-02-13 08:01

Хэрэглэгч та өөрийн хайж буй эмчийн бичиж өгсөн эм, тарилгаа олохгүй бол эм, эмийн үнийн мэдээллийн сан /em.hdc.gov.mn/ сайтаар орж мэдээлэл авах боломжтой. Худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, эмийн сангийн байршлыг харж болохоос гадна 2605 -н эмийн сангийн байршил, худалдаанд идэвхтэй зарагдаж байгаа 2565 эмийн талаар мэдээлэл авна. Эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улсын мэдээллийг монгол хэлээр авахад нээлттэй. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч харах боломжтой юм.

Шинэ мэдээ