Хилийн бүсийн 34 мянган га газрыг эрх баригчид худалджээ

access_time 2026-02-12 09:56

Монгол улсад хариуцлагын тогтолцоо огт байхгүй, эрх мэдэл албан тушаалтнууд эх орныхоо хилийн газар нутгийн 34 мянган га газрыг худалдсан гэдэг нь илэрлээ. Эрх баригчид аман дээрээ албан тушаал хээл хахуультай тэмцэнэ, хууль бус бүхнийг таслан зогсооно гэдэг ч УИХ, ЗГ, хот, аймгийн удирдлагууд нийлээд шинээр Смарт Эко Транс компани байгуулж хилийн сэргэлтийн бүтээн байгуулалт нэрийн доор хууль зөрчин эх орныхоо газар нутгийн аюулгүй байдалд халдан, хилийн бүсээс 900 м-ээс 2 км нутгийг хуваагаад зарсан байх юм. Хилийн бүсийн газар нутгийг өмчлүүлж эзэмшихийг хориглоно гэсэн заалтыг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн О.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгат, Хүннү хотын дарга М.Батбаяр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нар мэдээгүй гэвэл худал болно. Эрх баригч намын ялзрал бүх шатанд нүүрлэж эх орныхоо хилийн бүсийг худалдсан хүмүүс, тэдэнтэй хамтрагсад одоо ч эрх мэдэл албан тушаалтайгаа татвар төлөгчдийн мөнгөөр туйлж амьдарч байна. Ичих булчирхай гэж байдаг бол ажлаа өгөөд ард түмнийхээ сэтгэлийг амраахгүй бол ирэх сонгуулиар эрх баригч намаас нэг ч хүн гарахгүй байх магадлалтай. Улсын хилийн дагуу хугацаагүй газар эзэмүүлэх эрхийг өөрсдийн тойрон хүрээлэгчиддээ өгч, ашигт малтмалын олборлолт хайгуулын 54 лицензийг хилийн 10 боомт орчмын газруудад өгсөн байна. Энэ бүхэн эрх баригчдын зодооны үр дүнд илэрсэн.Эрх мэдэлтнүүд албан тушаалаа булаалдах бүрт иргэд үнэнийг мэддэг давуу талтай. Нийт 98 тэрбумын төгрөгийн орлогыг хууль бус хөрөнгөнөөсөө олсон гэх. Эх орноо зарж, татвар төлөгчдийн мөнгөнөөс идэж амьдардаг дарга залсан тогтолцооноосоо салах цаг болсон.

Шинэ мэдээ