Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага ирж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.

access_time 2026-02-12 09:45

Хоёрдугаар сард гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага ирж Онцгой байдлын албан хаагчид, 4 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Мөс цөмөрсөн дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Завхан, Дархан-Уул, нийслэлийн Багануур дүүрэгт тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Иргэд, жолооч, нар цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, цаашлаад амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулжээ.

Шинэ мэдээ