Томоохон сүлжээ дэлгүүр, хоолны газрын нэрийг ашигласан залилан нэмэгджээ.

access_time 2026-02-06 11:22

Сүүлийн үед залилах гэмт хэргийн тоо эрс өссөн. Цахилгаан бараан дотор хар тамхи нууж улсын хилээр оруулж ирж байгаад хэсэг залуус баригдсан. Гэтэл өөр нэг хэсэг нь сугалаа нэрээр иргэдийг залилах болсон. Иргэдэд хэлж сануулсаар байтал 42 удаа сугалаанд оролцож 12 сая төгрөг алдаад цагдаагийн байгууллагад нэгэн иргэн хандсан байна. Мөн томоохон сүлжээ дэлгүүр, хоолны газруудын нэрийг барьж хямдрал зарлаад мөнгөө шилжүүлэх үед нь дансанд нь нэвтэрч бэлэн мөнгийг авч, цалингийн зээл авсан тохиодлууд тасралтгүй гарч байна. Тиймээс иргэдийг цахим сүлжээнд ямар нэгэн линк рүү дарж орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.

Шинэ мэдээ