Их наядаар батлагдсан төсвийн тайлан, гүйцэтгэл, төлөвлөгөө хангалтгүй байна

access_time 2026-02-03 10:24

НИТХ-аар нийслэлийн 2025 оны тайлан, 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэх үеэр нийслэлийн төлөөлөгчид өмнө нь хэзээ ч байгаагүй их наядаар батлагдсан төсвийн тайлан, гүйцэтгэл, төлөвлөгөө хангалтгүй байна. Иргэдийн амьдралд бодит үр дүн авчирсан төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байхад 85,5% үнэлсэн нь буруу. Барилга барьсан, хурал цуглаан хийсэн нь ажил биш. Баригдсан барилгад иргэдэд хүрэх ажлууд хийгдэж, ямар үр дүнд хүрсэн нь чухал. Цаашид хөндлөнгийн аудитаар үнэлгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг онцолсон. Нийслэлийн удирдлагууд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж зарим төсөл хөтөлбөр хэрэгжээгүй, хүний нөөц дутмаг байна гэдгийг хэлсэн. Харин иргэд нам фракци ярьж төрийн албан хаагчдыг олноор халсан. Шинээр ажилд авсан хүмүүсээ чадавхижуулах хэрэгтэй гэдгийг сануулжээ.

Шинэ мэдээ