Ерөнхий сайдын зовлон
Ерөнхий сайд Д.Занданшатарын зовлон Э.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайдууд болсон. Тиймдээ ч байсхийгээд л сөрөг хүчний зүгээс ажлаа хийдэггүй сайдууддаа хариуцлага тооцохгүй бол Засгийн газрыг унагах акцыг идэвхижүүлнэ гэж айлгана. Эрх баригчид ч айлгаж л байдаг юм ард нь гарна гээд гүрийдэг. Харин энэ удаа эрчим хүчний салбарын доголдол сайдуудын суудалтай төдийгүй Нийслэлийн Засаг даргын суудлыг ганхуулах хэмжээнд хүрсэн. Эх орны хөгжилд энэ тэргүүнд шаардлагатай салбарын ажлуудаа хойш тавьснаас шатахуунгүй, цахилгаангүй,ард нийтээрээ ажил нь доголдсон, ахмадууд нь амьдрах боломжгүй болсныг олон нийт хэлж байгаа юм. Анхнаасаа Ерөнхий сайд шинэ гишүүдээр танхимаа бүрдүүлээд явсан бол хойш, урагш жийлцсэн хэдэн сайдуудын хайчин галын тулааны талбарт орохгүй байсан. Улс төр юм хойно нам фракцийн эрх ашгийг хангах гэсээр хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдгийн үлгэр болсон. Ажил нь ч урагшилдаггүй, айхтар том амлаж эдийн засаг сэргэсэн гэж байгаа ч дээгүүрээ баяжсан дунд, доод түвшиндээ ажил зогссон, аж ахуйн нэгжүүд нь цалингаа ч тавьж чадахгүй хэмжээнд хүрч, ард иргэд аргаа барж байгаа нь үнэн. Хуучин сайдууд нь ажлынхаа байг ч олохгүй, байшин тойрч гүйгээд төсөл хөтөлбөр эрх мэдэл хөөцөлдөж байгаа нь нууц биш. Тиймдээ ч ахмадууд тэтгэврээ нэмүүлье гэхээр зээлийн хугацааг сунгаж, ахмадын сувилал, асаргаа яриад суугаад байгаа.Тэтгэвэргүй ахмадууд төлбөргүй үйлчилгээ л биш бол түүнийг нь авах боломжгүй. Ажил хийж байгаа нь буруу биш ч хэзээ ямар ажлууд хийх вэ гэдгийг эрэмбэлж мэддэг бол энэ олон асуудал ар араасаа гарахгүй байсан. Хуучин сайдуудтайгаа зууралдаад Засгийн газраа унагах уу, шинэ сайдууд томилоод цааш явах уу гэдэг сонголтонд тулсан. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.
Шинэ мэдээ
-
Ерөнхий сайдын зовлон
2026-02-02
-
Улс төрчдийн мэдээллийг устгуулахаар 2,2 тэрбум төгрөгийг Британийн иргэнд ЗГХЭГ шилжүүлжээ.
2026-02-02
-
“Тохиролцоонд хүрэх хүртэл ямар ч тохиролцоонд хүрэхгүй”
2026-02-02
-
Баррон Трамп хүний амь аварчээ
2026-02-02
-
Хоёр өнцөг: Багш, эмч нарын цалин нэмэгдсэн, нэмэгдээгүй
2026-02-02
-
Таван байршилд нөөцийн махыг гулуузаар худалдаална
2026-02-02
-
Эртний Египетийн 5000 жилийн настай хадны урлаг
2026-02-02
-
2034 он гэхэд нийгмийн даатгалын нөөц дуусах эрсдэлтэй
2026-02-02
-
Их Британи Хятадтай түншилнэ
2026-01-30
-
АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааг зогсоохоос өмнө тохиролцоонд хүрсэн гэжээ
2026-01-30
-
Төрийн эрх мэдлийг ашиглан аж ахуй эрхлэгчтэй өрсөлдөхийг хориглоно
2026-01-30
-
Халдварын голомт болсон хот, муж, дүүрэгт зорчихоос аль болох татгалзахыг зөвлөжээ
2026-01-30
-
“Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн” эхэллээ
2026-01-30
-
Үйлдвэрээс иргэдэд хүрэх хямд үнийг амлажээ
2026-01-30
-
Пакистанд гарсан галаас болж 60 сураггүй алга болж, 21 хүн нас баржээ
2026-01-30
-
Аваргуудын лигийн оргил үеийн гайхалтай гоол
2026-01-30
-
Ардчилсан нам төсвийн багцыг батлахгүй зогсооно гэжээ
2026-01-29
-
Канад улс бараа бүтээгдэхүүнийхээ эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлнэ.
2026-01-29
-
Оюутолгойн ТУЗ-ыг сольсон байна
2026-01-29
-
Улс орнууд хилийн хяналтаа сайжруулж байна.
2026-01-29
-
Хуурамч архинаас хордоно, болгоомжил
2026-01-29
-
Давхар зовлон
2026-01-29
-
Дэлхийн геополитекийг галдан шатаах үйлдэл
2026-01-29
-
Украины зорчигч тээврийн галт тэрэг дроны халдлагад өртжээ
2026-01-29
-
Аргентины хөлбөмбөгийн агуу тамирчин Мессигийн тоглолтыг бусниулжээ
2026-01-28
-
Канадыг 51 дэх муж болгох гэсэн оролдлогоос олон асуудал үүссэн гэжээ
2026-01-28
-
Д.Трамп:Улс орнууд АНУ-д авснаа буцааж өгөх цаг болсон.
2026-01-28
-
21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаарджээ
2026-01-28
-
П.Наранбаяар: Багш нарын үндсэн цалинг нэмнэ.
2026-01-28
-
Багш нар цалинг бодитоор нэмэгдээгүй, тэмцэл үргэлжлүүлнэ
2026-01-28




