Их Британи Хятадтай түншилнэ

access_time 2026-01-30 10:13

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер найман жилийн дараа 60 орчим бизнес эрхлэгчийн хамт Хятадад айлчилсан байна. Хятад бол дэлхийн тавцанд чухал тоглогч. Бид илүү боловсронгуй харилцаа тогтоох нь чухал” гэж Стармер Хятадын удирдагч Си Зиньпинд хэлсэн байна. Хятадын удирдагч Си Зиньпин Хятад улс “тогтвортой, цогц стратегийн түншлэл” хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хоёр тал вискиний тарифыг бууруулах, Хятад руу визгүй зорчих талаар ярилцсан байна. Хятад улс Шотланд вискиний тарифыг 10%-иас 5% болгон бууруулж, Их Британийн иргэдэд 30 хоногоос доош хугацаагаар бизнесийн болон аялал жуулчлалын аялал хийх визн олгохоор болсон. Хэрэгжүүлэх хугацааг тодорхойлоогүй байна.

Шинэ мэдээ