Аргентины хөлбөмбөгийн агуу тамирчин Мессигийн тоглолтыг бусниулжээ

access_time 2026-01-28 15:17

Лионель Мессигийн Энэтхэг дэх аялан тоглолт Калькутта хотын Солт Лейк цэнгэлдэх хүрээлэнд болсон. Аргентины хөлбөмбөгийн агуу тамирчны тоглолт 45 минут үргэлжлэх байсан ч үзэгчдийн бухимдлаас болж 20 минут л болсон байна. Тоглолтын тасалбарын үнэ 38 ам доллар байсан ч зарим хөгжөөн дэмжигч нь 130 доллароор зарсан гэснээс маргаан үүссэн.Хөгжөөн дэмжигчид эд зүйлс шидэж, суудлыг урж, хашаа руу авирч, талбай руу дайран орсноор эмх замбараагүй нөхцөл байдал үүссэн. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч Сатадру Дуттаг цагдаа нар саатуулсан байна.

Шинэ мэдээ