Цахилгааны хэлбэлзлээс шалтгаалж, айлын гэр, техник хэрэгслүүд шатжээ.

access_time 2026-01-28 15:01

Эрчим хүчний үнэ нэмэгдсэн ч цахилгааны хязгаарлалт хийж иргэд,аж ахуйн нэгжийн ажлыг алдагдуулсаар байгаа. Цахилгааны хэлбэлзлээс шалтгаалж Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын техник хэрэгслүүд шатсан. Гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн гэр шатсан. Төр ажлаа хийж чадахгүй хувийн хэвшлийн Бөрөөлжүүтийн цахилгаан станцаас тог авсан ч ачаалал хэтэрч салгасан. Өглөө, оройн ачааллын үед батарейн хуримтлуурын станцаас эрчим хүч хэрэглэхийн тулд шөнийн бага ачааллын үед батарейн хуримтлуурыг цэнэглэдэг гэсэн тайлбартай сууж байгаа юм. ДЦС-4-ийн долдугаар зуух дээр гарсан гэмтлийг 60 хүний бүрэлдэхүүнтэй баг, хоёр ээлжээр, 24 цаг тасралтгүй хийж байгаа аж.

Шинэ мэдээ