Анжелина Жоли: Тусламжийн бүлгүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй

access_time 2026-01-27 08:08

Жүжигчин, НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тусгай элч асан Анжелина Жоли Египетэд хүмүүнлэгийн айлчлалын хүрээнд Рафах гарцаар зочилсон байна. Израиль Газын зурваст ажиллаж буй олон арван тусламжийн бүлгүүдийн үйл ажиллагааг түр зогсооно гэж мэдэгдсэнтэй холбоотой айлчлал хийсэн юм.Тэр Газын зурваст шаардлагатай тусламж хүргэхийн тулд бүхнийг хийнэ. Хязгаарлалт, бэрхшээлийг даван туулахын тулд шаргуу ажиллахаар хүмүүнлэгийн байгууллагуудтай ярилцсан гэжээ. Израилийн талаас Газад ажиллаж буй байгууллагуудаас ажилтнуудынхаа хувийн мэдээллийг өгөхийг шаардаж, бүртгэлээ сунгахгүй бол үйл ажиллагааг түр зогсооно гэсэн байна.

Шинэ мэдээ