“Улаанбаатарын өвлийн наадам – 2026” болно

access_time 2026-01-27 08:07

“Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.Наадам Скай ресорт цанын баазад 2026.01.31-02.01-ний өдрүүдэд болно. Улаанбаатар хот болон 21 аймгийн 1000 гаруй баг тамирчин , БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казакстан, АНУ-аас гэх мэт Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцоно.Наадмын үеэр олон улсын болон Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн, Шүхрийн, – Шувуулахуйн, Монгол Банхар нохойн үзүүлбэр зохион байгуулагдаж, урлагийн тоглолт, цана, чарганы үйлчилгээ гарна. Наадмын үеэр Мөсөн сур, Снөүбоард, Параглайдинг, уулын шүхэр, Цасны Регбиг, Уулын цана, Кёрлинг, Мөсөн хананд авиралтын Олон улс, Улаанбаатарын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн болно. Мөн Гэр бүлийн буухиа, олс таталт, Гранд тэмцээн тур аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах юм.

Шинэ мэдээ