“Энх тайвны зөвлөл” Газын зурвасыг цэрэггүй болгож, дахин барина.

access_time 2026-01-27 08:06

Их Британийн удирдагч асан Блэйр Карни, Рубио нар Газын зурваст чиглэсэн ажлууд хийхээр Трампын “Энх тайвны зөвлөл”-д багтсан. Харин Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Канадын удирдагч Марк Карни, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар Газын сэргээн босголтыг хянах “Энх тайвны зөвлөл”-ийн гишүүдийн тоонд багтсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаар удирдуулсан зөвлөлийг байгуулахдаа НҮБ-ын дэмжлэгийг авсан нь Америкийн төлөвлөгөөний гол алхам байсан. Израиль болон Хамас бүлэглэлийн хоёр жилийн дайны улмаас сүйрсэн Газын бүс нутгийг цэрэггүй болгож, дахин барихаар төлөвлөж байгаа юм.
“Үүсгэн байгуулагч Гүйцэтгэх зөвлөл”-д Трампын гадаад бодлогын элч Стив Виткофф, үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Роберт Габриэль, Трампын хүргэн Жаред Кушнер, мөн тэрбумтан бизнесмэн Марк Рован, Дэлхийн банкны тэргүүн Ажай Банга нар багтжээ.Нийт 26 орон нэгдсэн дэлхийн энх тайвныг хамгаалах зөвлөлд Монгол улс ч нэгдээд байгаа юм.

Шинэ мэдээ