Монголын жүдогийн Улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо

access_time 2026-01-27 08:05

Монголын жүдогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Нийт 14 баг оролцсон тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал, 66 кг-ын жинд ДАШТ-ний хүрэл медальт К.Ёолк, 73 кг-ын жинд МУГТ Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд О.Шинэбаяр, 90 кг-ын жинд А.Мөнх-Эрдэнэ, -100 кг-ын жинд Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар түрүүлсэн. Холимог багийн тэмцээнд “Алдар” спорт хорооны баг тэргүүлсэн бол “Хилчин” спорт хороо мөнгө, “Сүлд” спорт хороо, “Женко” клуб хүрэл медаль хүртжээ.Хилчин” спорт хороо таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн. “Алдар”, “Сүлд” спорт хорооноос тус бүр хоёр аварга төрлөө.

Шинэ мэдээ