Монгол банкинд аудитын шалгалт орлоо .

access_time 2026-01-20 12:50

Монгол банк сонгуулийн үеэр их хэмжээний мөнгө хэвлэснээс 10 их наядыг алдагдалд орсон энэ хэргийг шалгана гэх мэдээлэл цацагдаж байсан. Үндэсний аудитын газраас Монгол банкинд яаралтай горимоор шалгалт орохоор болсон байна. Хэрэв их хэмжээний мөнгө хэвлэж тараасан, орон тоог үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол хууль хяналтын байгууллагад шилжүүл гэсэн үүргийг төрөөс өгсөн байна. Нийт 19 харьяа газар 400 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан тус банкны орон тоо сүүлийн гурван сарын хугацаанд 250-иар нэмэгдсэн. Шинэ ерөнхийлөгч гаднын экспертүүдийн зөвлөх үйлчилгээ авч орон тоог зохих хэмжээнд хүртэл хасаж, харьяа газрыг 10 болгоно гэж мэдэгдээд байгаа аж.

Шинэ мэдээ