Пара пауэрлифтингийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ

access_time 2026-01-19 10:16

Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн боллоо. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, 59 кг-д Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван нар өрсөлдсөн. Тэмцээний 59 кг-ын жинд Д. Жигмэд цээжнээс 153 кг-ыг шахсанаар мөнгө, 65 кг-ын жинд А.Амартайван 157 кг-ыг шахсанаар алтан медаль хүртжээ.

Шинэ мэдээ