Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарна

access_time 2026-01-19 10:11

Цаг уурын байгууллагаас хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Тиймээс холын замд гарах бол жолооч та өвлийн дугуй тавих, шатахуун хангалттай авсан байх, онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх, холын гэрлээ шилжүүлэхийг зөвлөсөн. Мөн нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж, замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсан байна.

Шинэ мэдээ