Гренландын Ерөнхий сайд зөвхөн Дани улстай нэгдэх боломжтой гэжээ.

access_time 2026-01-15 10:52

АНУ, Дани, Гренландын өндөр албан тушаалтнууд Вашингтонд хэлэлцээ хийнэ. Гренландын арлыг АНУ-ын аюулгүй байдлын үүднээс өөртөө нэгтгэнэ эсвэл худалдаж авна гэсэн саналыг хэлэлцэх хурал болох юм. Гренландын Ерөнхий сайд “Хэрэв аль нэг оронтой нэгдэх шаардлагатай гэвэл зөвхөн Данийг сонгоно гэдгээ хэлжээ. Гренланд ОХУ, Хятадын дунд оршдог 57 мянган хүн амтай ч асар их нөөц нь тогтоогдоогүй байгалийн баялагтай гэдгээрээ алдартай газар юм. Д.Трамп дипломат аргаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол цэргийн хүч хэрэглэхээс буцахгүй гэдгийг хэлсэн. Данийн удирдлагууд “Хэрэв Гренландыг АНУ өөртөө нэгтгэвэл Умард Атлантын эвсэл задрахаас өөр аргагүй болно” гэжээ.

Шинэ мэдээ