Английн Фүлхэм багтай хийсэн гэрээний хэрэгжилтийг нэхжээ

access_time 2026-01-14 10:35

Монголыг сурталчлах ажлын хүрээнд Английн Фүлхэм багтай Соёлын яам хамтран ажиллах гэрээ байгуулж 1,7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг шилжүүлэхгүй удсанааас багийн зүгээс Арбитрийн шүүхэд хандахаар болсноо мэдэгдсэн байна. Гадаад хэргийн яамнаас асуудлыг шийдвэрлэхийг уламжлан үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн байна. Гэтэл дээрх багтай НЗДТГ-аас давхар сурталчилгааны гэрээ байгуулж 4,3 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ямар ажил хийгдсэн нь тодорхойгүй байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Спортын тамирчид гадны багтай давхар өндөр дүнтэй гэрээ хийж Монголыг сурталчлахаас илүү өөрийн орны тамирчдыг дэмжин дэлхийд амжилт гаргавал үр дүнтэй. Олон сайн тамирчид санхүүгийн боломжгүйн улмаас тэмцээнд явж чаддагүй. Гэрээний хэрэгжилтийг мэдээлэх ёстой гэжээ.

Шинэ мэдээ