Төрийн айлчлал, баллистик пуужин

access_time 2026-01-13 10:33

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадад төрийн айлчлал хийж байх үед Пхеньян баллистик пуужин харважээ. Хойд Солонгос Пхеньянаас зүүн эргийн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгдсэн байна. Хойд Солонгосын баллистик пуужингийн анхны харваа нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Хятадад төрийн айлчлал хийхтэй зэрэгцсэн. Сөүл, Солонгосын хойгийн энх тайвны асуудлыг уулзалтын үеэр хэлэлцэх болно гэж мэдэгдсэн юм.

Шинэ мэдээ