Филиппинд хогийн цэг нурж, нэг хүн нас барж, 27 хүн сураггүй алга болжээ

access_time 2026-01-12 10:24

Филиппиний төв хэсэгт орших хог хаягдлыг ялгах байгууламжид хогны нурангид дарагдсаны улмаас нэг хүн нас барж, долоон хүн гэмтэж, 27 хүн сураггүй алга болсон байна.
Себу хотын Биналив тосгонд нурсан хог хаягдлын цэг байсан. Нурангин доороос аврагчид найман хүнийг амьд гаргаж, сураггүй алга болсон хүмүүсийг хайсаар байна. Аврагдсан хүмүүсийн нэг хогийн цэгийн ажилтан эмэгтэй эмнэлэгт хүргэгдэж байхдаа нас барсан гэж бүс нутгийн цагдаагийн газрын дарга, бригадын генерал Родерик Маранан Associated Press агентлагт мэдээлжээ

Шинэ мэдээ