“Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани автобусандаа мэндэлсэн хүүхдэд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ

access_time 2026-01-09 12:02

Улаанбаатараас Улаангом чиглэлийн орон нутгийн нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан 29 настай ээж гэнэт өвдөж эхэлсэн. Жолооч машинд зорчиж явсан эмчийн хамт хүүхдийг эх барьж авсан байна. Завхан аймгийн Их-Уул сумын эмнэлэгт хүргэхэд эх хүүхдийн бие эрүүл байгааг эмнэлгийнхэн хэлсэн байна. Түмэнд нээлттэй хязгаарынхан компанийн автобусанд өмнө нь нэг хүүхэд мэндэлж байсан. Компанийн зүгээс шинэхэн мэндэлсэн иргэнд 18 нас хүртэл тус компанийн автобусаар үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэжээ.

Шинэ мэдээ