Хоёр өнцөг:Цахилгаан хятад машин худалдаж авна, авахгүй.

access_time 2026-01-08 11:52

Такси үйлчилгээнд явуулах 1000 цахилгаан машин Хятадаас худалдан авах гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Эдийн засаг хүнд байгаагаас энгийн иргэд хувиараа такси үйлчилгээнд явж байгааг зогсоох гэсэн санаа байна. Замын түгжрэлээ шийдэж чадахгүй байж ямар 1000 цахилгаан машин нэмэх гээд байна гэх маргаан гарсан. Нийслэлээс такси үйлчилгээг сайжруулах төслийн ТЭЗҮ-д дэлхийн хотуудад такси үйлчилгээнд явж байгаа зорчигчид тухтай, байгаль орчинд ээлтэй 10 үйлдвэрийн төрөл бүрийн маркийн автомашинуудыг судалсан. Дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэгчээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, хямд үнэтэй тээврийн хэрэгсэл гэсэн жагсаалтууд гарсан. Toyota, Hyundai, Kia, Nissan, Geely, Wuling, Changan, Volkswagen зэрэг дэлхийд тэргүүлэгч, байгальд ээлтэй, зорчиход тухтай үйлдвэрүүдийн машинаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрсдөө сонгож авч такси үйлчилгээ эрхлэх боломжтой” гэсэн хариу өгчээ.

Шинэ мэдээ