НҮБ-ын зүгээс АНУ, Вэнесуэлийн асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэсэн нь буруу гэж мэдэгджээ

access_time 2026-01-07 10:52

АНУ-аас цэргийн ажиллагаа явуулж хар тамхины хууль бус наймааны хэрэгт буруутган Вэнесуэлийн ерөнхийлөгч Мадурог, гэргийн хамт баривчилсан байна. Вэнесуэлийн төрийн удирдлагад байгаа хүмүүс Мадурог баривчилсныг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж байсан. Гэхдээ удалгүй АНУ-тай хамтран ажиллах санал тавьсан юм. АНУ Вэнесуэлийг түр хугацаанд удирдана гэдгээ мэдэгдсэн. Мадурог иргэдийг хууль бусаар шахан дарамталж байсан гэмт хэрэгтэн гэж зарласан. Мадуро хар тамхины гэмт хэрэгт буруугүй гэдгээ хэлсэн ч АНУ-ын шүүхээс түүнийг дуудсан байна. НҮБ-ын зүгээс АНУ, Вэнесуэлийн асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэсэн нь буруу. Олон улсын хэм хэмжээг зөрчсөн, улс хоорондын зөрчил гаргасан шийдвэр гэж үзэж байгаагаа хэлсэн юм.

Шинэ мэдээ