Аргентины хөлбөмбөгийн холбоог шалгаж байна

access_time 2026-01-05 10:55

Аргентины хөлбөмбөгийн холбоог мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн цагдаагийнхан нэгжлэг хийсэн байна. Цагдаа нар тус улсын үндэсний хөлбөмбөгийн холбооны төв байр болон 30 гаруй хөлбөмбөгийн клубт нэгжлэг хийжээ. Холбооны шүүгч Луис Армелла Аргентины хөлбөмбөгийн удирдах байгууллагын гол ивээн тэтгэгчдийн нэг болох Sur Finanzas санхүүгийн фирмийн мөнгө угаасан гэх хэргийг шалгахаар нэгжлэг хийхийг тушаасан гэжээ. . Sur Finanzas уг буруутгалыг “үндэслэлгүй” гэжээ.

Шинэ мэдээ