Испанийн хөлбөмбөгийн дасгалжуулагч болон гурван хүүхдийг хайж байна

access_time 2026-01-02 11:16

Комодо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн алдартай газар Падар арлын ойролцоо 11 хүнтэй аяллын завь живсэн. Индонезийн аврагчид Испанийн хөлбөмбөгийн дасгалжуулагч болон түүний гурван хүүхдийн хамт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Комодо арлаас Падар руу аялж явсан завины хөдөлгүүрт гэмтэл гарчээ. Гэр бүлийн, багийн дөрвөн гишүүн, орон нутгийн хөтөчтэй явсан гэж Маумер хотын Эрэн хайх, аврах албаны дарга Фатур Рахман хэлжээ.Дээрх завины хүмүүсээс гурван хүнийг өнгөрч явсан хөлөг онгоц аварсан. Дөрвөн хүнийг эрэн хайх, аврах багийнхан гаргаж авсан байна. Амьд үлдсэн хүмүүсийн дунд Испани ээж, нэг охин байсан. Аав, хоёр хүү, өөр нэгэн охин сураггүй алга болсон. .
Испанийн хөлбөмбөгийн Валенсиа клубын эмэгтэйчүүдийн нөөц багийн дасгалжуулагч Фернандо Мартин болон түүний гурван хүүхэд байсан. Цаг агаар тааруу, үзэгдэх орчин муу байгаа тул эрлийн ажиллагааг түр зогсоож дахин эхлүүлсэн аж.Живсэн газраас 9 километр радиуст аврагчид завины хог хаягдлыг олсон байна

Шинэ мэдээ