Нийтийн өмчийн тухай хуулийг батлаад ТӨХК -ийн хувьчлалыг хийнэ

access_time 2025-12-30 11:15

Төрийн өмчийн компаниудыг цөөлөх, өмчийн хэлбэрийг өөрчлөх, хувьцааг худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. ТӨХК Монгол улсад 101 байгаагаас 73 компанийг хувьцааг худалдах, 23 компанийн өмчийн хэлбэрийг өөрчлөх, олон нийтийн оролцоотой 6 компанийг хэвээр ажиллуулахаар төлөвлөсөн байна. Стратегийн ач холбогдолтой компанийн 33%-ийн хувьцааг худалдах, бусад компанийн хувьцааг 57-100% худалдана гэсэн. Хувьчлах хувьцааны хувийг хөрөнгийн биржийн хувьцаа худалдах аргаар тооцон судалгаа хийсэн. Ажилчдыг халахгүй байхад анхаарч, Үйлдвэрчний эвлэлүүдтэй хамтран ажиллах боломжтой гэсэн тайлбарыг хийсэн байна. Нийтийн өмчийн тухай хууль болон, ТӨХК-ийн хуулийг өөрчилсний дараа хувьчлалыг хийх нь зүйтэй гэж үзжээ.

Шинэ мэдээ