Трамп Зеленскийн уулзалт

access_time 2025-12-30 11:13

Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида мужийн амралтын газартаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан байна. Уулзалтын дараа Украины энхийн хэлэлцээрт “ойртож” байгааг мэдэгдсэн.Гэхдээ “нарийн төвөгтэй асуудлууд” хэвээр байгааг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хэзээ шийдвэрлэх талаар тодорхой хугацаа хэлэхээс татгалзсан байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Трамптай утсаар ярьж, түүнтэй дахин уулзахаар төлөвлөжээ. Уулзалттай давхцан Орос улс Киев рүү довтолсноор Украины хоёр хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархдан, орон сууцнууд халаалтгүй болсон байна

Шинэ мэдээ