Оюутолгойн зээлийн хүүнд өөрчлөлт орно.

access_time 2025-12-30 11:07

Оюу толгойн ордоос Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Тогтоолын хүрээнд Оюутолгойн гэрээг дахин судлах, зээлийн хүүг бууруулах, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах, Монгол улсын хүртэх хувь 53%-иас доошгүй байх, мөнгөн гүйлгээг Монгол улсын төв банк болон арилжааны банкаар дамжуулах үүрэг чиглэлийг өгсөн. Оюу толгойн сонсголын үеэр 18 шинжээч ажиллан 94 мянган хуудас материалтай танилцсан. Менежментийн зардлыг бууруулах, 92,103 дугаар тогтоолын хэрэгжилтийг биелүүлэх, давхар татвар, хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт тавих, гэрээний хэрэгжилтийн явцад Монгол улс өрөнд орж болохгүйг анхааруулсан байна.

Шинэ мэдээ