Галт тэрэг зааны сүрэгтэй мөргөлдөж замаасаа гарчээ

access_time 2025-12-26 11:45

Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужид өндөр хурдны зорчигч тээврийн галт тэрэг төмөр замаар гарч явсан зааны сүрэгтэй мөргөлдсөн байна. Азийн долоон зэрлэг заан үхэж, нэг тугал гэмтсэн гэж орон нутгийн удирдлагууд мэдэгджээ.Галт тэрэгний жолооч 100 орчим зааны сүргийг олж хараад яаралтай тоормос гишгэсэн боловч галт тэрэг зарим амьтдыг мөргөсөн гэжээ. Энэтхэгийн төмөр замын хэвлэлийн төлөөлөгч Капинжал Кишор Шарма “Мөргөлдөөний дараа таван вагон замаасаа гарсан боловч хүний ​​амь эрсдээгүй гэсэн байна. Мал эмч нар үхсэн заануудад шинжилгээ хийсэн байна.

Шинэ мэдээ