Мадурогийн гэр бүлд хориг тавьжээ

access_time 2025-12-26 11:44

АНУ-ын Сангийн яам Ерөнхийлөгч Николас Мадурогийн эхнэр Силия Флоресийн гурван ач хүү, мөн Мадуротой холбоотой өөр нэг бизнесмэнийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулснаа мэдэгджээ. Хориг арга хэмжээ авсан ач нарын хоёр нь өмнө нь АНУ-д хар тамхины наймаа хийсэн хэргээр яллагдаж байсан. Гэхдээ хоригдлуудын солилцоогоор суллагдаж байсан аж. Сангийн яамны мэдээлснээр зургаан хөлөг онгоц нь Мадурогийн засгийн газарт санхүүгийн эх үүсвэр олж өгөхөөр “хуурамч, аюулгүй бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа”-нд оролцсон байна. Дөрөв нь Панамын далбаатай. Нөгөө хоёр нь Күүкийн арлууд болон Хонконгийн далбаатай байжээ.

Шинэ мэдээ