ПОС машины залилан гарч байна, болгоомжил

access_time 2025-12-26 11:42

Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг таксинд суухад төлбөрийг ПОС машинаар төлүүлэх нэрийдлээр иргэний банкны картыг авч, өөр ижил төрлийн картаар сольж, нууц кодыг нь мэдэж авсны дараа тухайн иргэний данснаас мөнгө залилж авсан хэрэг гарч байна. Албан ёсны такси үйлчилгээ ашиглах;банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх;ПОС машинаар төлөхдөө төлбөрийн үйл явцыг өөрөө хянах;нууц кодоо хэнд ч хэлэхгүй байх;сэжигтэй тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэхийг зөвлөжээ.

Шинэ мэдээ