Төрийн өмчит компаниудыг нэгтгэж, ашиггүй ажилласан компаниудыг татан буулгана

access_time 2025-11-28 10:42

Төрийн өмчит компаниудыг нэгтгэж, ашиггүй ажилласан компаниудыг татан буулгах ажил эхэлсэн байна. Нийт 6614 төрийн өмчит компани байгаагаас 1019 нь санхүүжилтээ бие даан шийдвэрлэж ирсэн. Үлдсэн компаниуд ашиггүй ажилладаг. Үнэ тарифт төрөөс хязгаарлалт тогтоодог компаниуд эдгээр компани дотор цөөнгүй бий. Эдгээр компанийг нэгтгэх ажлууд хийгдэх аж. “Азза” ТӨХК-ийг АТҮТ-д нэгтгэхээр болсон байна. Компаниудыг нэгтгэх нь зардал хэмнэдэг бол задлах нь дарга нарын тоог нэмж, үргүй зардал гаргах эх үүсвэр болдог гэдгийг олон нийт онцолсон байна.

Шинэ мэдээ