В.Зеленский: “Бид дэлхийн хамгийн агуу агаарын довтолгооноос хамгаалах системтэй болно”

access_time 2025-11-27 09:27

Украин Францад үйлдвэрлэсэн Rafale сөнөөгч онгоц, агаарын довтолгооноос хамгаалах болон нисгэгчгүй 100 онгоц худалдаж авна гэж В.Зеленский Парист айлчлах үеэрээ мэдэгдсэн. Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хамтран ажиллах бичигт гарын үсэг зурсны дараа “Бид дэлхийн хамгийн агуу агаарын довтолгооноос хамгаалах системтэй болно. Агаарын довтолгооноос хамгаалах 8 систем, 6 хөөргөгч багтана. Энэ бол “түүхэн гэрээ” гэжээ. Макрон Украинд 2026 онд худалдаанд гарах АНУ-д үйлдвэрлэсэн Patriot системтэй дүйцэхүйц SAMP/T пуужин сөнөөгчийг өгнө гэв. Энэ үеэр Украин Францтай тийрэлтэт онгоц үйлдвэрлэхэд хамтран ажиллах боломжийг судалж байна гэжээ.

Шинэ мэдээ