Татварын орлого буурсан шалтгааныг судална

access_time 2025-11-19 10:14

Аж ахуйн нэгж байгууллагууд төрөөс татварын цогц реформ хийхийг шаардаж байгаа. Жижиг аж ахуйн нэгжүүд татварын дарамтад орсноор ажилчдын цалинг бэлнээр тавихаас өөр аргагүйд хүрч байгаагаа учирласан. Засгийн газраас 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж татварын орлогын төлөвлөгөөг 3.7 их наяд төгрөгөөр бууруулсан. Татварын албыг хуулиар батлагдсан 17.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг ямар ч нөхцөлд бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг саатуулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцлийг ханган, хөрөнгө оруулалт татахад тушаа болж буй бүх шатны хүнд суртлыг халахыг сануулсан байна. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 1,6 их наяд, татварын албаны орлогын гүйцэтгэл 4,4 их наядаар бага байгаа юм. Тиймээс орлого буурсан шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг судлахаар болжээ.

Шинэ мэдээ