Д.Трамп: Бүгд найрамдахчууд файлуудыг ил болгохын төлөө санал өгөх ёстой

access_time 2025-11-17 11:29

Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхимынхан болон Бүгд найрамдахчууд Жеффри Эпштейнтэй холбоотой файлуудыг ил болгохын төлөө санал өгөх ёстой гэсэн.

“Бидэнд нуух зүйл байхгүй, Бүгд найрамдах намын агуу амжилтаас хазайхын тулд радикал зүүний галзуучуудын хийсэн Ардчилсан намын хуурамч үйлдлээс цааш явах цаг нь болсон” гэж Трамп олон нийтийн сүлжээнд бичжээ.

Ардчилсан нам болон зарим Бүгд найрамдах намынхан Хууль зүйн яамыг энэ хэргийн талаар илүү олон баримт бичгийг олон нийтэд ил болгохыг албадан шахаж шаардсаар байгаа юм. Уг санал дэмжигдэх магадлалтай. Учир нь далд хүлээн зөвшөөрөгсөд олон байна гэдгийг улс төр судлаачид хэлжээ.

Шинэ мэдээ