Их хэмжээний алтыг хууль бусаар гаргах гэж байгаад баригджээ.

access_time 2025-11-17 11:26

Их хэмжээний алтыг төмөр замаар тээвэрлэн улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан зөрчлийг хууль хяналтын байгууллагууд илрүүлсэн байна. Алтны хэмжээг 16 кг, 40 кг гэсэн зөрүүтэй мэдээлэл цацагдаж байгаа юм. Нийт мөнгөн дүн нь 700 тэрбум төгрөгтэй тэнцэх алт байсан аж. Дээрх мэдээллийг хэвлэлийнхэн тодруулахад шалгалт хийгдэж байгаа тул хариу өгөх боломжгүй гэсэн байна. Улсын хилээр монголын баялаг энэ мэтээр хууль бусаар гарч байгаа эсэхэд хуулийн байгууллага хяналт тавьж мөнгө угаах гэмт хэрэг эсэхийг тодруулах шаардлагатай байгааг иргэд цахимд онцолж байна.

Шинэ мэдээ